• Townhouse tusol

    “Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Б.Баттогтох ба Д.Бямбасүрэн

    Америк амьдралын хэв орчныг бүрдүүлсэн барилгын загвар бүхий таунхаус хотхон (www.townhouse44.mn) Улаанбаатар хотын төвөөс 12 км-ын зайд байрлах Бэлхийн амны эхэнд баригдаж байна. Тус төслийг хамтран хэрэгжүүлж буй “Үлэмж Цамхаг” ХХК-ний захирал Бизьяагийн Баттогтох болон АНУ дахь Төлөөлөгчийн газар болох "TradeGate" компанийн захирал Дүгэрсүрэнгийн Бямбасүрэн нартай уулзсан юм. ....
  • NC 2

    “Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Хойд Каролина муж, Винстон Салем хот

    Хойд Каролина мужийн “Winston Salem” хот, зэргэлдээ орших Greensboro, High Point хотуудыг оролцуулаад 1 сая 600 мянган хүн амтай. Тус бүс нутаг дэлхийн зах зээл дээр тамхи, даавуу, тавилгын үйлдвэрлэлийг хөгжүүлжээ. Эдгээрээс бидний зорин очсон Винстон Салем хот дахь ажил олгогч гол байгууллага нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбар юм. Ингээд тус хотноо эрдэм шинжилгээний ажил хийж буй Шархүүгийн Туяатай уулзаж бүтээсэн нэвтрүүлгийн үргэлжлэлийг хүлээн авна уу. ....
  • Enkhbold DC

    “Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Б.Энхболд, Мастерын зэргийн сургалт

    “Америкийн өнгө”-ийн энэ удаагийн дугаарт, МУИС, Удирдлагын Академи, СЭЗДС гээд Монголын томоохон сургуулиудад суралцаж Улс төр судлаач, мөн Нийгмийн удирдлагын менежер мэргэжил эзэмшсэн, улмаар АНУ-д мастерын зэрэг хамгаалах сургалтанд сурч байгаа Бөхчулууны Энхболд оролцож байна. Тэрээр Вашингтон хот орчимд байрлах “George Mason” Их сургуульд нэг улирал суралцаад, удахгүй 7 сараас эхлэх 2 дахь улирлын сургалтаа Индианагийн Их сургууль руу шилжүүлээд байгаа ажээ. ....
  • dls-still092

    “Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц.Амгалан, DLS институт

    “Америкийн өнгө” нэвтрүүлгийн уран бүтээлчид бид, Вашингтон Ди Си хотын метроны системд багтах, хотын төвтэйгөө ойр байрладаг ДиЭлЭс институтыг (www.mentoracollege.edu) зорин, тус англи хэлний сургуулийн Гадаад оюутан хариуцсан зөвлөх Цэрэнчимэдийн Амгалантай уулзан шинэ дугаараа бэлтгэсэн юм. Манай студи 2008 онд ДиЭлЭс англи хэлний институтын реклам зар сурталчилгаа болон монгол дээрх танилцуулгат нэвтрүүлгийг хийх үедээ тус сургуулийн захирал Алекс Росеттой уулзаж ярилцаж байсан юм. Энэ дашрамд тус ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэхээр шийдлээ. Танд энэ өдрийн мэндийг хүргэж яриагаа эхэлье. Юуны өмнө өөрийгөө танилцуулахын хамт Ди Эл Эс институтын талаар, хичнээн жил үйл ажиллагаа явуулж байгаа талаар товчхон танилцуулахгүй юү. Намайг Алекс Росет гэдэг. Манай Ди Эл Эс англи хэлний институтэд Та бүхэн тавтай морилно уу. Сургууль маань 1985 онд үүсгэн байгуулагдсан. Одоогоор бид 23 жилийн дадлага туршлагатай, баялаг түүхийг өгүүлэх сургууль болоод байна. Миний хувьд, боловсролын салбарт 20 гаруй жил ажилласнаас сүүлийн нэг жилд Ди Эл Эс институтын захирлын албыг хашиж байна. Гадаадаас англи хэл сурахаар танай сургуулийг сонгон ирэгсдийн хувьд, хамгийн эхлээд АНУ-ыг зорих визний асуудалтай тулгарах нь ойлгомжтой. Үүнд яаж тусалдаг вэ? Сургалтын Эф1 (F1) визээр АНУ-д ирж суралцах нь хялбар асуудлын нэг, юуны өмнө мэдээж бидэнтэй холбогдох ёстой. Шууд манай сургуулийн интернэт хаяг (www.mentoracollege.edu)-аар нэвтрэн холбоо барьж болно. За, түүнчлэн бидэнтэй электрон шуудангаар харьцаж, мэдээлэл солилцож болно. Илгээх захиа чинь англиар биш монголоор байж болно. Учир нь манайх нэлээд хэдэн монгол ажилчинтай. Ингээд манай сургуулийг сонгох, сурахад зориулж бид та нарт сургуулийнхаа танилцуулга, гарын авлагыг явуулдаг. Эндээс сургалтын төлбөр, хичээлийн хуваарь гээд бүх мэдээллийг авч болно. Мөн визний хүсэлт гаргах өргөдлийн маягт, хэзээ ЭСЯ –нд хандах талаар ч мэдээлсэн байгаа. Дараагийн алхам бол, Манай сургуулийн вэбхуудас дээр байгаа сурах хүсэлтийн маягтыг бөглөж, Та онлайн болон факсаар илгээх хэрэгтэй. Үүний дараа, эхний сарын сургалтын төлбөр, үйлчилгээний хөлсийг урьдчилан төлснөөр бид Таны нэр дээр Ай 20 (I-20) маягт буюу сургалтын урилга явуулдаг. Сургуулийнхаа урилгыг хүлээж авсныхаа дараа хувь хүний зүгээс бусад дагалдах материал болох хөрөнгө санхүүгийн баталгаа, хадгаламжийн дэвтэр, ажлын газрын тодорхойлолт зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн ЭСЯ-н дээр визний мэдүүлэг өгнө. Хэрвээ тухайн хүнд дээрх зүйлс үгүй бол ойрын хамаатнаараа ивээн тэтгүүлэх боломж байдгийг хэлмээр байна. Энэ процесс эхлээд виз авах хүртэл хэр хугацаа шаардагддаг вэ? Энэ маш хялбар шийдэгдэх боломжтой. Бидэнтэй холбогдсноос 2-3 хоногийн дотор сургуулийн зүгээс бүх бичиг баримтыг илгээнэ. Визний асуудлыг шийдвэрлэх хугацаа улс бүрт өөр ч 2-4 долоо хоногт амжих боломж бий. Тэгвэл анх төлөгдөх нийт зардал хэд вэ? Өргөдөл гаргагчид нь манай сургуульд элсэлтийн буюу бүртгэлийн хураамж төлөх ёстой. Энэ нь нэг удаа буцааж олгогдохгүйгээр 60 доллар байдаг. Тэгээд Сургалтын нэг сарын төлбөр, шуудангийн зардлыг төлнө. Хэрвээ ямар нэгэн учир шалтгаанаар виз олгогдоогүй бол Ай-20 маягтыг буцааж илгээсэн тохиолдолд бид Таны зардлыг буцааж олгоно. Төлбөрийг онлайнаар хийж болох уу Онлайнаар зөвхөн өргөдлийг авч байгаа. Харин төлбөрийг банк хоорондын шилжүүлгээр авдаг. Нэг бол, Та өөрийнхөө зээлийн картаараа төлж болно. Бидэнд таны Картны дугаар л хэрэгтэй Сая Монголоос, гадаадаас ирж сурахыг хүссэн хүмүүст зөвлөгөө өглөө. Тэгвэл Америкт байгаа оюутнууд танай сургууль руу шилжүүлэх, шинээр элсэн орох, визээ сунгах, визний төрлөө өөрчлөх зэрэгт ямар туслалцаа үзүүлдэг вэ? Энэ мөн л хялбар асуудал. АНУ-д байгаа Монголчууд, аль муж улс, хотоос гэдгээсээ хамаарахгүйгээр манай сургуультай холбоо барихад бид туслалцаа үзүүлэхэд бэлэн. Холбоо барьснаар бүх процессыг эхлүүлдэг. Бидний яриад байгаа гол зүйл бол, АНУ дахь визний статусаа солих гэсэн асуудал юм. Магадгүй аялал жуулчлалын В төрлийн визтэй байж болно. Визний хугацаа дуусахаас өмнө хандах ёстой. Бидэнтэй холбоо бариад, паспортын хамт ирж биеэр уулзах нь чухал. Мэдээж Паспортоо АЙ-94-тэй нь цуг авчирч, процессыг эхлүүлэхийн тулд визний төрөл өөрчлөх, визний хугацаа сунгах маягтыг бөглүүлдэг. Бид ирсэн хүмүүст тус маягтыг бөглөхөд тусална. Үүнийг Ай 20 маягтын хамт бөглөөд Вермонт дахь Цагаачлалын алба руу илгээдэг. Тэгвэл ойлгомжтой. Энэ үйлчилгээний төлбөр хэд вэ? Түрүүн хэлсэн, оюутны бүртгэлийн хураамж, нэг сарын сургалтын төлбөрөөс гадна Цагаачлалын албанд илгээх маягтын хураамжийг оролцуулан төлөх хэрэгтэй. Өнгөрсөн оны 7 сарын 1нээс эхлэн мөрдөгдөж байгаагаар, энэ хураамжийн хэмжээ, Одоогийн байдлаар 300 доллар байна. Моние ордер хэлбэрээр төлнө. Бидний бэлтгэсэн бүх бичиг баримтыг Цагаачлалын асуудал хариуцсан байгууллага руу илгээж шийдвэрлэдэг. Хэрвээ визний хугацаа маргааш дуусах гээд байгаа хүн өнөөдөр ирж туслаач гэвэл яах вэ? Энэ харин маш төвөгтэй асуудал байна. Гэхдээ бидний урдаа тавьдаг гол зорилт бол Оюутан бүрт туслах. Иймээс энэ оюутанд тусална. Гэхдээ Миний удирдлага дор байгаа 2-3 хүн, түүнээс олон хүн зэрэг ажиллах шаардлагатай. Нэг нь бичиг баримт бүрдүүлэх, хувилах, нөгөө нь Цагаачлалын алба руу явах гэх мэтчилэнгээр зэрэг зэрэг яаралтай, их хүч гарган ажиллана. Товчхондоо, Болохгүй биш болдог асуудал Хичээлийн хуваарийн тухайд...? Одоо мөрдөж байгаа 2 хувилбарыг санал болгомоор байна. эхнийх нь өглөөний анги буюу 1-ээс 4 дэхь өдөр хүртэл 9 цагаас 1.30 хүртэл хичээллэх, дараагийнх нь Оройн ангид 5.40-9.45 хүртэл хичээллэх. Үүгээрээ сонголт хийх боломжийг олгодог , мөн 5 дахь өдөр биеэ даан суралцах, багшаас зөвлөгөө авах давуу талтай. Ингээд танайхыг сонгосон шинэ оюутнуудад юу хэлмээр байна? Юуны өмнө, эхлээд манай сургуульд зочлоод ирээрэй. Найрсаг, таатай орчинг шууд мэдэрнэ. Сэтгэлдээ хүссэн сургуулиа олох болно. Яг л эх орондоо байгаа мэт сэтгэдэл төрүүлж, зочломтгой зантай Монгол хүн Таныг угтаж, туслалцаа үзүүлнэ. Төрсөн гэрийн уур амьсгалыг бүрдүүлсэн хамт олон, багш нар, монгол оюутнууд, гадаадынхан Танд англи хэл сурахад тусална. Манай сургуульд тавтай морилно уу. Танд баярлалаа ....